|
Харилцах данс нээлгэх
Та харилцах данс нээлгэснээр УБ хотын болон Дархан-Уул аймаг дахь бүх салбар тооцооны төвүүдээр бэлэн болон бэлэн бус гүйлгээ,гадаад дотоод мөнгөн гуйвуулгыг цаг алдалгүй түргэн шуурхай гүйцэтгүүлэх боломжтой.
Харилцах данс эзэмшсэнээр дараахь давуу талуудыг эдлэнэ;
1. Манай салбар тооцооны төвүүд нь Онлайн сүлжээнд холбогдсон тул дуртай салбар тооцооны төвөөрөө үйлчилүүлэх боломжтой
2. Бүх төрлийн гадаад болон дотоод мөнгөн шилжүүлэг хийлгэх
3. Бэлэн болон бэлэн бусаар гадаад валютын арилжаа хийлгэх
4. Төлбөр тооцоогоо түргэн шуурхай, найдвартай гүйцэтгүүлэх
5. Данс хөтөлсний шимтгэл байхгүй
6. Банк хоорондын төгрөгийн гүйлгээ хийхэд болон төгрөгийн харилцахаас бэлнээр олгоход шимтгэлгүй |