|
ИНТЕРНЕТ БАНК АШИГЛАХ ЗААВАР
Интернет банкны системтэй ажиллахын тулд эхлээд вэб программынхаа "Toolbar" мөрөнд http://www.erelbank.mn гэсэн вэб хаягийг бичиж гүйцэтгэх командыг сонгон интернетбанкны системд нэвтэрнэ. И-банкийг ашиглахдаа ямарч вэб браузерыг ашиглаж болно. Нүүр хуудсан дээрх мэдээллийг Англи болон Монгол хэл дээр ашиглах боломжтой.
Дансны дугаар:
Нууц үг:гэсэн хэсэгт И-банкинд бүртгүүлсний дараа банкнаас таны хүсэлт илгээсэн мэйл хаяг руу ирэх дугаар болон нууц үгийг хийнэ. Хэрвээ нууц үгээ мартсан тохиолдол банкны ажилтанд хүсэлт илгээн өөрийн и-мэйл хаягаар хүлээн авна.
Та харилцах дансныхаа нууц үг болон нэвтрэх дугаараа мартсан тохиолдолд "Таны бүртгэл алга байна" гэсэн мэдээлэл гарна. Хэрвээ та нууц үгээ 3 удаа буруу оруулсан тохиолдолд энэ хэсгээс гарах болно гэдгийг анхаарна уу.
Дансны нэр, нууц үгээ зөв оруулж дансанд нэвтэрсний дараа уг систем нь Данс, Гүйлгээ, Нэхэмжлэх, Миний булан гэсэн 4 үндсэн 4 цэсээс бүрдэнэ.
Систем рүү нэвтэрсний дараа дэлгэцний зүүн талд таны эзэмшиж буй Дансны нэр, Дансны дугаар, дансанд байгаа мөнгөний дүн, дансууд харагдах болно. Эдгээр цэсүүд нь өөр өөрийн үүрэгтэй.
Данс эзэмшигч Дансны дугаар Дансны үлдэгдэл Дансууд
Эл Жи Эм ХХК 001255456 5,785,456.00 MNT
Данс: Данс эзэмшигчийн дансууд болон дансны гүйлгээний хуулга болон сүүлд хийгдсэн 10 гүйлгээг харуулах боломжтой.
Гүйлгээ: Энэ хэсэг нь Данс хооронд, Банк хооронд, Гадаадын банк руу, Бэлэн мөнгө гуйвуулах гэсэн дэд цэсүүдийг агуулна. Эдгээр цэсүүдээс сонгон дурын гүйлгээг хийх боломжтой.
Нэхэмжлэх: Уг цэс нь төл, шинэ, илгээгээгүй, илгээсэн гэсэн дэд цэсүүдийг агуулах ба үзүүлсэн ажил үйлчилгээний төлбөрийг цуглуулахын тулд онлайн нэхэмжлэл бичих төлбөрөө хүлээн авах хэсэг
Миний булан: Энэ хэсэгт Тохиргоо, Захиа, Хамтран эзэмшигч, Тусламж гэсэн цэсүүд орно. Эдгээр нь системтэй холбогдолтой мэдээллийн тохиргоо хийх, захиа бичих болон өөртөө хамтран эзэмшигч нэмэх, хасах, хүлээн авах, тусламж файл дуудах зэрэг үйлчилгээ хийгдэнэ.
Данс
Энэ хэсэг нь таны эзэмшиж буй дансны мэдээллийг харуулна. Дансанд орлого орсон тохиолдолд дансны дугаар доогуураа зураастай харагдана. Данс цэс нь хуулга харах, гүйлгээний жагсаалт харах, дансууддаа шүүлт хийх харах, захиалгат гүйлгээгээ шүүн харах зэрэг үйлдлүүдийг гүйцэтгэнэ.
Сүүлд хийгдсэн 10 гүйлгээг харахын тулд Сүүлийн гүйлгээнүүд гэсэн линкэн дээр дарж гүйлгээний жагсаалтыг харна.
Сүүлд хийгдсэн гүйлгээнүүд нь гүйлгээ хийгдсэн болон хүлээгдэж байгаа гэх мэт ямар төлөвт байгааг харуулна.
Дансны хуулгаа харахдаа хуулга харах гэж буй тухайн дансны Үлдэгдэл талбарын мөнгөн дүнгийн холбоос хэсэг дээр дарж шилжинэ. Тайлант хугацааны эхлэх өдөр, дуусах өдрийг зааж Сонго товчийг даран тухайн хугацаан дахь гүйлгээний хуулгаа харна.
Доорх 3 дүрс бүхий тэмдэгтээр дамжуулан уг дансны хуулгаа хэвлэж авах, и-мэйлээр илгээх, тухайн ажиллаж байгаа компьютер дээрээ хадгалж авах зэрэг үйлдлүүдийг гүйцэтгэж болно.
Мөн та өөрийн дансандаа Дансны төрөл, Дансны байдлаар шүүлт хийн харах боломжтой. Үүний тулд сонголт хийе гэсэн холбоост дарж нэвтэрнэ.
Захиалгат гүйлгээнийхээ жагсаалтыг харахын тулд хяналтад байгаа гэсэн талбарын мөнгөн дүнгийн холбоос дээр даран орно. Энд захиалгат гүйлгээнийхээ огноо болон төлвүүдээр шүүлт хийх харах боломжтой.
Данс хоорондын гүйлгээ
Интернет банкны системийн энэ цэсийг сонгосноор өөрийн төгрөгийн болон валютын данс хооронд гүйлгээ хийнэ.
Энэ гүйлгээ нь Эрэлбанкны төв болон түүний харьяа салбаруудын хооронд бэлэн болон бэлэн бус төлбөр тооцооны гүйлгээг хийх ба хувийнхаа, эсвэл компанийнхаа дансыг өөрөө хянаж, удирдаж болно. Валют арилжаа хийхэд валютын данстай байх шаардлагатай. Валют арилжаа нь Эрэлбанкны тухайн өдрийн авах болон зарах ханшаар тооцогдоно. Гүйлгээг хийхдээ дараах зааврын дагуу хийнэ.
Үүнд:
Данс эзэмшигч нь харилцах данснаасаа гүйлгээ хийхдээ дансаа сонгоно. /зурагт харуулав./ Тухайн өдрийн валютын ханшийг нүүр хуудасны ханшийн мэдээ гэсэн хэсгээс харна. Дээрх цонхонд /зураг / хүлээн авагчийн нэр, данс, мөнгөн дүн болон гүйлгээний утгаа оруулаад Шилжүүл гэсэн товчийг дарахад гүйлгээг баталгаажуулах хуудас руу шилжинэ.
Хэрвээ таны данс үлдэгдэлгүй тохиолдолд Шилжүүл, Орхи гэсэн товч харагдахгүй ба гүйлгээ хийх боломжгүй юм. Тө төлбөрийн захиалгаа шилжүүлэхийн өмнө сайтар хянаарай. та гүйлгээ хийх эрхийн кодоо оруулаад Баталгаажуул товчийг дарна. Энэхүү гүйлгээ хийх эрхийн кодыг Эрэлбанкны нягтлан бодогч хэрэглэгчийн баталгаат и-мэйл рүү илгээнэ. Мөн гүйлгээ хийх эрхийн код нь нэг удаа гүйлгээ хийх, олон удаа гүйлгээ хийх гэсэн хоёр сонголттой байх ба үүнийг Та Эрэлбанкны и-банк хариуцсан ажилтанд и-мэйл илгээн гүйлгээ хийх эрхийн кодоо авна.
Та гүйлгээ хийх эрхийн кодоо буруу оруулсан буюу гүйлгээ амжилттай хийгдсэн тохиолдолд дараах мэдээллүүд дэлгэцэн дээр гарна. Үүнд:
Таны гүйлгээ хийх эрхийн код буруу байна.
Таны гүйлгээ амжилттай хийгдлээ.
Захиалгаа шалга товчийг дарж дансны хуулгаа харна. Гүйлгээ хийх эрхийн кодоо 4 удаа буруу оруулсан тохиолдолд шууд системээс гарах болохыг анхаарна уу.
Банк хоорондын гүйлгээ
Уг хуудасны Данс хэсгээс гүйлгээ хийх дансны дугаараа, Банкны нэр, Салбарын нэр хэсгээс мөнгөн шилжүүлэх банк болон салбарын нэрээ сонгоно. Шилжүүлсэн мөнгийг хүлээн авах хүний нэр болон гүйлгээний утгыг англи болон монгол хэлээр бичиж болох ба хэлний сонголтыг English, Монгол гэсэн хэлний сонголтыг сонгоод бичнэ. Та захиалгаа бөглөсний дараа Шилжүүл гэсэн товчийг дарж гүйлгээ баталгаажуулах хуудас руу шилжинэ. Товчоо дарахын өмнө захиалгаа сайтар хянаарай.
Та гүйлгээ хийх эрхийн кодоо оруулаад Баталгаажуул гэсэн товчийг дарснаар таны гүйлгээ Ээрэлбанкны и-банк хариуцсан ажилтны хяналтанд очно. Гүйлгээ хийх эрхийн кодыг Эрлбанкны и-банк хариуцсан ажилтнаас харилцагчийн баталгаат и-мэйл хаяг руу илгээнэ. Энэхүү гүйлгээ хийх эрхийн кодыг Эрэлбанкны нягтлан бодогч хэрэглэгчийн баталгаат и-мэйл рүү илгээнэ. Мөн гүйлгээ хийх эрхийн код нь нэг удаа гүйлгээ хийх, олон удаа гүйлгээ хийх гэсэн хоёр сонголттой байх ба үүнийг Та Эрэлбанкны и-банк хариуцсан ажилтанд мэйл илгээн гүйлгээ хийх эрхийн кодоо авна.
Та гүйлгээ хийх эрхийн кодоо буруу оруулсан буюу гүйлгээ амжилттай хийгдсэн тохиолдолд дараах мэдээллүүд дэлгэцэн дээр гарна. Үүнд:
Таны гүйлгээ хийх эрхийн код буруу байна.
Таны гүйлгээ амжилттай хийгдлээ.
Захиалгаа шалга товчийг дарж дансны хуулгаа харна.
Гадаад банк руу гүйлгээ хийх
Гадаад гуйвуулгын захиалгыг хийхдээ Бэлэн мөнгө гуйвуулах хэсэгтэй ижил хийх бөгөөд бөгөөд мэдээллийг Ээрлбанкны гадаад гуйвуулгын маягтын дагуу бөглөдөг. Төгрөгийн дансан дээр Гадаад гуйвуулга гэсэн цэс идэвхиждэггүй. Тиймээс Та валютын дансыг сонгоод гүйлгээ хийнэ. Маягиыг дараах зурагт харуулсны дагуу бөглөнө.
Данс хэсгээс гүйлгээ хийх валютын дансны дугаараа сонгоно. Дамжуулагч банк, хүлээн авагчийн банкны нэр, хүлээн авагчийн нэр, данс, мөнгөн дүн, гүйлгээний утгыг оруулаад Шилжүүл товчийг дарна. Хэрэв шилжүүлгийг буцаахаар бол Орхи товчийг дарна. Та гадаад гуйвуулгаа шилжүүлэхийн өмнө сайтар хянах хэрэгтэй. Уг Шилжүүл товчийг дарснаар гүйлгээг баталгаажуулах хуудас руу шилжинэ. Танд банкны ажилтнаас гүйлгээг хийх эрхийн кодыг таны баталгаат и-мэйл хаяг руу илгээх ба түүгээр дамжуулан гүйлгээгээ баталгаажуулна. Энэхүү гүйлгээ хийх эрхийн кодыг Эрэлбанкны нягтлан бодогч хэрэглэгчийн баталгаат и-мэйл рүү илгээнэ. Мөн гүйлгээ хийх эрхийн код нь нэг удаа гүйлгээ хийх, олон удаа гүйлгээ хийх гэсэн хоёр сонголттой байх ба үүнийг Та Эрэлбанкны и-банк хариуцсан ажилтанд мэйл илгээн гүйлгээ хийх эрхийн кодоо авна.
Та гүйлгээ хийх эрхийн кодоо буруу оруулсан буюу гүйлгээ амжилттай хийгдсэн тохиолдолд дараах мэдээллүүд дэлгэцэн дээр гарна. Үүнд:
Таны гүйлгээ хийх эрхийн код буруу байна.
Таны гүйлгээ амжилттай хийгдлээ.
Захиалгаа шалга товчийг дарж дансны хуулгаа харна.
Бэлэн мөнгөний гуйвуулга
Интернет банкны данс эзэмшигч нь данснаас мөнгөө бэлнээр гаргаж авах эсвэл бэлэн мөнгийг хэн нэгэн хувь хүнд шилжүүлэхийн тулд энэхүү дэд цэсийг ашиглаж дараах зурагт хуудсанд үзүүлсэн шиг үйлдлийг гүйцэтгэнэ. Энэ гүйлгээ нь Эрэлбанкны төв болон түүний харьяа салбаруудын хооронд бэлэн мөнгөний шилжүүлэг хийнэ. Юуны өмнө гүйлгээ хийх дансаа сонгоно. Дараа нь энэ гүйлгээ нь Эрэлбанкны салбар хооронд хийгдэх гүйлгээ учир Эрэлбанкны салбараа сонгоно. Хуудсыг бөглөхийн тулд Та англи болон монгол ямар хэлээр бичихээ сонгоно.
Хуудсыг бөглөж дуусгаад Шилжүүл товчийг дарахад гуйвуулгыг баталгаажуулах хуудас гарч ирнэ. Уг баталгаажуулах хуудас руу шилжсэний дараа Эрэлбанкны и-банк хариуцсан ажилтнаас ирүүлсэн гүйлгээ хийх эрхийн кодыг гүйлгээ хийх эрхийн код гэсэн хэсэгт оруулаад Баталгаажуул товчийг даран гүйлгээг баталгаажуулна. Мөнгө хүлээн авагч нь Эрэлбанкны заасан салбар дээр бичиг баримтын хамт очиж мөнгөө авахдаа мөнгө хүлээн авах нууц кодыг мэдэж байх шаардлагатай. Та гүйлгээ хийх эрхийн кодоо буруу оруулсан болон амжилттай хийгдсэн тохиолдолд дараах мэдээллүүд дэлгэцэн дээр гарч ирнэ.
Таны гүйлгээ хийх эрхийн код буруу байна.
Таны гүйлгээ амжилттай хийгдлээ.
Захиалгаа шалга товчийг дарж дансны хуулгаа харна.Гүйлгээ хийх эрхийн кодоо 4 удаа буруу оруулсан тохиолдолд Интернет банкны системээс шууд гарахыг анхаарна уу.
Нэхэмжлэх
Интернет банкны систем нь Нэхэмжлэх дэд цэс нь үзүүлсан ажил үйлчилгээний төлбөрийг цуглуулахын тулд онлайн нэхэмжлэл бичих болон хүлээн авах хэсэг юм. Энэ цэс нь дотроо дараах дэд цэсүүдийг агуулна. Үүнд:
1.Төл-Харилцагчдаас ирсэн нэхэмжлэлийн дагуу дансаараа дамжуулан төлбөрөө хийхээр шийдсэн бол Төл товчийг сонгож гарч ирэх мөнгөн дүн болон төлбөрийн зориулалтыг хянаад төлбөрөө гүйцэтгэнэ. Эндээс Шинэ, Төлсөн, Дутуу төлсөн, Төлөөгүй, Бүгд гэсэн холбоост линкүүдийг дарж нэхэмжлэлүүдээ харах боломжтой.
Зурагт харуулсны дагуу нэхэмжлэлийн дугаараа сонгоод холбогдох хуудас руу орсноор танд нэхэмжлэлийн дэлгэрэнгүйг харуулна.
Төл товчин дээр дарснаар Төлбөрийн даалгаврыг гүйцэтгэх хуудас руу шилжинэ. Зурагт харуулав.
Та энэ хэсэгт Мөнгөн дүн, болон Төлбөрийн зориулалтаа хянаж үзээд Төлбөрийг төл гэсэн товчин дээр дарснаар гүйлгээ хийх эрхийн кодыг баталгаажуулах хуудас руу шилжинэ. Энд Та и-банкны ажилтнаас таны баталгаат и-мэйл рүү ирүүлсэн нууц кодыг ашиглан гүйлгээг баталгаажуулна.
2.Шинэ-Шинээр нэхэмжлэл бичих, илгээх хэсэг, Шинээр нэхэмжлэх бичихдээ дараах зааврын дагуу бичнэ. Нэхэмжлэл бичих гэж буй байгууллага болон хувь хүний дансны дугаарыг оруулаад Дансыг оруул товчийг дарна. Үүний дараа холбогдох цонх бүрт мэдээллийг бүрэн оруулаад Оруул товчийг дарна. Уг товчийг дарснаар тухайн оруулсан данс Эрэлбанкны харьяалалтай данс мөн эсэхийг шалгаад хариуг хуудасны баруун хэсэгт харуулна. Илгээ товчийг даран нэхэмжлэлийг хариуцагч байгууллага болон хувь хүн рүү илгээнэ.
3. Илгээгээгүй-Илгээхээр түр хойшлуулсан нэхэмжлэлүүдийн жагсаал байх ба тэдгээрийг харна. Мөн илгээгээгүй нэхэмжлэлүүдээ Нэхэмжлэх, Огноо, Харилцагчийн данс, Дүн гэсэн хэсгүүдээр шүүлт хийн харах боломжтой. Хай гэсэн линкэн дээр дарж шаардлагатай байгаа нэхэмжлэлээ хайх боломжтой.
4.Илгээсэн-Илгээгдсэн нэхэмжлэлүүдийн жагсаалтыг харуулна. Мөн энэ дэд цэс нь дотроо Төлөдгдсөн, Дутуу төлөгдсөн, Төлөгдөөгүй, Бүгд гэсэн дэд цэсүүдийг агуулах ба эдгээр нь нэхэмжлэлийг илгээсний дагуу төлбөр төлөгдсөн эсэхийг хянах боломжийг олгож байгаа ба эдгээрийг шүүн харах боломжтой. Энд эхлэх огноо болон дуусах огноог сонгоод тухайн хугацааны хоорондох илгээгдсэн нэхэмжлэлүүдээ шүүн харна. Мөн Нэх¹, Илгээсэн огноо, Харилцагчийн данс, Дүн, Төлөгдсөн дүн гэх талбаруудаар шүүлт хийн харах боломжтой. Хэрвээ нэхэмжлэлийг устгахаар бол тухайн устгах гэж буй нэхэмжлэлээ идэвхжүүлээд Устга товчийг даран устгана.
Тухайн илгээсэн нэхэмжлэлүүдийнхээ дэлгэрэнгүй мэдээллийг харахын тулд нэхэмжлэлийн дугаарын линкэн дээр дарна.
Захиа
Интернет банкны системийн Миний булан цэсний Захиа дэд цэс нь Эрэлбанкнаас Ирсэн захиа болон Банк руу захиа бичих гэсэн 2 сонголтыг агуулна.
Банк руу захиа бичих : Харилцагч энэ дэд цэсний тусламжтайгаар и-банк хариуцсан ажилтан руу Асуулт явуулах эсвэл Moneygram-ийн нууц кодоо илгээх боломжтой. Таны захианы хариуг 48 цагийн дотор танд илгээнэ. Захиа цэснээс банк руу захиа бичих гэсэн холбоос линк дээр дарахад дараах цонх гарна.
Үүнээс Та Агуулга гэсэн хэсгээс захиалгынхаа дагуу агуулгыг сонгоод хоосон цонхонд захиагаа бичин Илгээ гэсэн товчийг дарна.Товчийг дарахад Таны захиа амжилттай илгээгдлээ гэсэн мэдээлэл дэлгэцэн дээр гарч ирнэ. Хэрвээ Та ажиллах зааврыг сайн мэдэхгүй болон асууж лавлах зүйл гарвал Ажиллах заавар гэсэн хэсэг дээр дарж асуултынхаа хариуг олохыг хичээгээрэй.
Ирсэн захиа: Эрэлбанкнаас ирсэн захидал мэдээллийг агуулна. Нээж унших, Хариу бичих, Устгах боломжтой. Энэ цэсийг сонгоход танд ирсэн захиа огноо болон уншсан уншаагүй гэх мэдээлэлтэйгээр харагдах ба зурагт харуулсан байна.
Та захиагаа устгахаар бол тухайн захиагаа сонгоод Устга товчийг дарна. Захиагаа уншихдаа захианыхаа агуулга дээр дарж уншина.
Эрэлбанкнаас ирсэн захидал мэдээлэл уншсанаас хойш 30 хоног, уншаагүй захиа 60 хоногийн дараа устгагдах болно гэдгийг анхаарна уу.
Тохиргоо
Тохиргоо цэс нь Холболтын мэдээлэл, Дансны мэдээлэл, Программын тохиргооны тухай мэдээлэл, таны урьд нь оруулсан бүх мэдээлэл байх бөгөөд эндээ засварлалт, өөрчлөлт, тохируулалт хийж болно. Миний булан цэсийн сонгоход системийн ерөнхий холболтын мэдээллийг харуулсан дараах хуудас дэлгэцэнд гарна.
Та тохиргоог өөрчлөхийн тулд Миний булан цэсний Тохиргоо дэд цэсийгсонгоно. Тохиргоог өөрчлөх товчин дээр дарна. Ээн хэсэгт та уг программыг монгол хэл дээр хэрэглэх үү эсвэл англи хэлдээр хэрэглэх үү гэдгээ сонгон тайлах авах формат, мэдээлэл харуулах хугацаа гэх мэт тохиргоог хийнэ. Тохиргоог хийсний дараа Тохиргоог оруул гэсэн товчин дээр дарж баталгаажуулна.
Та дансанд нэвтрэх нууц үг солихын тулд дараах зэргийн Нууц үг солих гэсэн товчийг даран нууц үгээ солино. Уг товчийг дарахад дараах цонх гарна.
* Эхний цонхонд одоо ашиглаж буй нууц үгээ бичнэ.
* Дараагийн цонхонд шинэ нууц үг байх ба 8 тэмдэгтээс бүрдэнэ.
* Шинэ нууц үгээ давтаж бичнэ. Шинэ нууц үгээ оруулах үедээ таны компьютерийн гар дээрх Caps Lock дарагдсан эсэх, мөн Монгол фонд руу шилжсэн эсэхийг сайтар хянаарай.
Нууц үгээ шинээр оруулсны дараа Нууц үгийг соль товчийг дарж командыг идэвхжүүлнэ. Үүний дараа дэлгэц дээр Таны нууц үг амжилттай солигдлоо гэсэн мэдээлэл гарч ирнэ.
Хамтран эзэмшигч
Ээн цэс нь дансаа хамтран эзэмших боломжийг олгоно. Уг цэсийг сонгоход гүйлгээ хийх эрхтэй хамтран эзэмшигчийг харуулах ба гүйлгээ хийх эрхгүй хамтран эзэмшигчид харагдахгүй. Хамтран эзэмшигчийн тоо 6-аас илүүгүй байна.
Шинээр хамтран эзэмшигч оруулахын тулд Шинэ хамтран эзэмшигч оруулах гаргах товчийг даран нэмнэ. Хэрэв таны хамтран эзэмшигч 6-аас илүү гарсан бол Хуучин хамтран эзэмшигчээ устгаад шинээр хамтран эзэмшигч нэмнэ үү гэсэн мэдээлэл дэлгэцэн дээр гарна. Хуучин хамтран эзэмшигчээ устгахын тулд тухайн устгах гэж буй эзэмшигчийн хойно байрлах Устга товчийг даран устгана. Энэ дансанд хамтран эзэмшигч оруулах гаргах товчийг дарснаар дараах хуудас гарч ирнэ.
Энэ нь гүйлгээ хийх эрхтэй болон эрхгүй хамтран эзэмшигчийг харуулах ба тухайн хамтран эзэмшигчдийн гүйлгээ хийх эрхийг хаах болон нээнэ. Ингэхийн тулд тухайн хамтран эзэмшигчийн хойно байрлах тус бүрийн линкэн дээр даран идэвхжүүлнэ. Уг линкэн дээр дарснаар дараах зураг гарна.
Энд та тухайн хамтран эзэмшигчийн хэрэглэх нууц үгийг оруулан өөрийн системд нэвтрэх нууц үгээрээ баталгаажуулна. Игнэснээр тухай хамтран эзэмшигч гүйлгээ хийх эрхтэй болно. Хамтран эзэмшигчийн хийсэн гүйлгээ нь Эрэлбанкинд харагдахгүй ба дансны жинхэнэ эзэмшигч энэхүү гүйлгээг хянаж үзээд гүйлгээг хянаж үзээд гүйлгээ хийх эрхийн кодоор баталгаажуулан нягтлан руу илгээнэ. Өөрөөр хэлбэл хамтран эзэмшигчийн хийсэн гүйлгээ хоёрдах гарын үсгээр баталгаажин хийгдэнэ гэсэн үг.
Тусламж авах
Энэ цэс нь Нэр томьёо, Ашиглах заавар гэсэн 2 цэснээс бүрдэнэ. Тусламжийг авахдаа дараах 3 хэлбэрээр авч болно. Үүнд:
1. Системтэй ажиллах заавар
2. Харилцах данстай холбогдон гарч байгаа нэр томьёоны тайлбар
3. Харилцах дансны үндсэн цэсүүдийг ашиглах заавар
Системээс гарах
Программаас гарахын тулд Гарах гэсэн товчийг сонгож, вэб программаа бүрэн хаана. Хэрэв уг товчийг дарахгүйгээр системээс гарсан тохиолдолд хэсэг хугацааны данс руугаа орох үед энэ нь 3 минутын турш биелэгдэх боломжгүй юм. Түүнчлэн Та интернет банкинд холбогдон 3 минутын турш ямар нэгэн үйлдэл хийгээгүй тохиолдолд систем автоматаар салгагдах болохыг анхаарна уу.
Танд баярлалаа.
|