|
ИНТЕРНЕТ БАНКААР ГҮЙЛГЭЭ ХИЙХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1 Төлбөр тооцооны шинэ төрлийн үйлчилгээ болох интернет банкны үйлчилгээг нэвтрүүлэхэд үүсэх харилцааг энэхүү журмаар зохицуулна.
1.2 Интернет банкны үйлчилгээг нэвтрүүлснээр харилцагч байгууллага, иргэдэд цаг хугацаа, орон зайнаас үл хамааран банкны үйлчилгээг хүргэх, бэлэн бус төлбөр тооцоог түргэн шуурхай гүйцэтгэх боломжийг олгоно. |