|
Сайн байна уу?
Эрхэм танд энэ өдрийн мэндийг хүргэе.
“Эрэлбанк” Монгол улсын банк санхүүгийн зах зээлд “Хүслийн үндэс” нэртэй цоо шинэ цогц үйлчилгээг нэвтрүүлж эхлээд удаагүй байна.
Хамгийн өндөр хүү, хамгийн хялбар үйлчилгээ, хамгийн шинэлэг “Хүслийн үндэс” хадгаламжийн бүтээгдэхүүн нь харилцагчдад хувийн санхүүгээ оновчтой удирдах боломж олгохоос гадна мөнгөн хөрөнгөө зорилготой, ашигтайгаар байршуулахад туслах санхүүгийн шинэлэг цогц үйлчилгээ юм.
Хугацаатай, хугацаагүй олон хадгаламжийн дэвтэр халаасалж явдаг цаг ард хоцорч, та хуримтлалын мөнгөө “Хүслийн үндэс” бүтээгдэхүүнд байршуулснаар нэг хадгаламжаар банкны бүх үйлчилгээг нэгэн зэрэг авах боломжтой боллоо.
Банк таны өгсөн даалгаврын дагуу таны хуримтлалын мөнгийг гурван хэсэгт хуваан байршуулна.
Харин та ямар хэмжээгээр хуваан байршуулахаа мэдэхгүй, өөрийн орлогоо тодорхойлоход төвөгтэй байгаа бол манай санхүүгийн зөвлөхүүдээс зөвлөгөө сургалт үнэгүй авч байршуулах боломжтой
Санхүүгийн зөвлөхүүд таны санхүүгийн бүхий л асуудлуудыг шийдэхэд туслалцаа үзүүлж танай хамт олон, гэр бүлийн тань дотно найз, дотны туслагч байх болно.
Таны хүсэлд нийцсэн банкны шилдэг үйлчилгээг “Эрэлбанк” хүргэнэ.
|