|
"Эрэл банк" хадгаламж нь иргэд сул чөлөөтэй мөнгөн хөрөнгөө банкинд хадгалуулж, хүүний орлого олох зорилгоор хадгаламжийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, тодорхой хугацаа зааж, энэ хугацааны туршид зарлагын гүйлгээ хийхгүйгээр гэрээ байгуулсан мөнгөн хадгаламж юм.
Хадгаламжийн онцлог:
"Эрэл банк" хугацаат хадгаламжийн дансанд гэрээний хугацаанд зарлагын гүйлгээ хийх боломжгүй. Харин хүссэн үедээ орлогын гүйлгээ хийх боломжтой бөгөөд таны дансны доод үлдэгдэл ₮10,000,000.00 төгрөг байна. Гэрээний дагуу хугацааны эцэст хүүг тооцож бэлэн ба бэлэн бусаар олгоно.
Зарлагын гүйлгээ хийх шаардлагатай тохиолдолд хугацаагүй хадгаламжийн хүү 0,5%, ам.долларын 0,2%-иар бодож хадгаламж эзэмшигчид олгоод, хадгаламжийн үлдэгдлийг хугацаатай болон хугацаагүй хадгаламжинд шилжүүлж байршуулна.
Хадгаламж эзэмшигчдэд хадгаламжийн хугацааг дуустал хадгаламж барьцаалсан зээл олгоно. Хадгаламж барьцаалсан зээлийн хүү: хадгаламжийн хүү +0,3% байна.
Энгийн хугацаат хадгаламжийн нөхцөл
| Хугацаа |
3 |
6 |
12 |
| Төгрөг |
сар |
жил |
сар |
жил |
сар |
жил |
| 1.1 % |
13.2 % |
1.3 % |
15.6 % |
1.5 % |
18.0 % |
| Ам.доллар |
0.5 % |
6.0 % |
0.6 % |
7.2 % |
0.7 % |
8.4 % |
Дансанд байх доод үлдэгдэл:
- төгрөг 10 000 000 төг
- ам.доллар 10 000 $
Тооцоололт: Харилцагч та 10 000 000 төгрөгийн хадгаламж 1 жилийн хугацаатай нээлгэхэд
10.000.000*1,5%=150.000 төг*12 сар= 1.800.000 төгрөгний хүүний орлого авна. |